“IH WALLET” КРИПТО ХЭТЭВЧНИЙ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сүүлд өөрчлөлт оруулсан: 2022 оны 5 дүгээр сарын 10-ны өдөр

Нэг. Нийтлэг зүйл

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ХЭРЭГЛЭГЧ ТА БОЛОН КРИПТО ХЭТЭВЧНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ “ИХ БИТ” ХХК (ЦААШИД “КОМПАНИ” ГЭХ)-ИЙН ХООРОНД ҮҮСЭХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН, ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР ҮҮСГЭХ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ АНХААРАЛТАЙ УНШИЖ ТАНИЛЦАНА УУ.
ХЭРЭГЛЭГЧ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ТӨГСГӨЛД БАЙГАА “ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ГЭСЭН ХЭСГИЙГ ИДЭВХЖҮҮЛСЭН БОЛ ТАНЫГ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙВАЛ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, ЭСХҮЛ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Хоёр. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах

2.1.Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.

2.2.Энэхүү үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлт нь мобайл аппликейшнд харуулсан даруйд хүчин төгөлдөр болно.

2.3.Хэрэглэгч ийнхүү оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол нэн даруй мобайл аппликейшнд нэвтрэн орох, уг аппликейшнийг ашиглан виртуал хөрөнгийн гүйлгээ хийх, аппликейшнаар дамжуулан үзүүлж буй аливаа үйлчилгээг авахаас татгалзах эрхтэй.

2.4.Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 2.3-т заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр мобайл аппликейшнд нэвтрэн орсон, виртуал хөрөнгийн гүйлгээ хийсэн, эсхүл үзүүлж буй үйлчилгээг авсан бол Хэрэглэгч та Үйлчилгээний нөхцөлд орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 

Гурав. Крипто хэтэвчний тухай

3.1.IH Wallet крипто хэтэвч нь Компаниас гаргаж буй, блокчэйн дээр суурилсан крипто хэтэвч юм. Энэхүү хэтэвч нь блокчэйн технологийг ашиглан хөгжүүлэгдсэн бөгөөд зөвхөн та л өөрийн хөрөнгөө захиран зарцуулах боломжтой. 

3.2.Та Крипто хэтэвчийг ашигласнаар Binance Smart Chain болон Ethereum-ын сүлжээг ашиглан BEP-20, ERC-20 стандарт суурилсан виртуал хөрөнгөө бусдад шилжүүлэх, хүлээн авах боломжтой юм.

3.3. BEP-20 гэдэг нь Binance-ийн сүлжээнд тулгуурлан хийгдсэн токены стандартыг хэлэх бөгөөд BEP-20 стандартын токенууд нь зөвхөн Binance-ийн сүлжээнд л гүйлгээ хийх боломжтой юм. Шилжүүлгийн шимтгэл нь BNB-гээр төлөгддөг.

3.4.ERC-20 гэдэг нь Ethereum-ийн сүлжээнд тулгуурлан хийгдсэн токены стандарт бөгөөд ERC-20 стандартын токенууд нь зөвхөн Ethereum-ийн сүлжээнд л гүйлгээ хийх боломжтой юм. Шилжүүлгийн шимтгэл нь ETH-гээр төлөгддөг.

Дөрөв. Крипто хэтэвч үүсгэх, крипто хэтэвч сэргээх, нууц үг, аппликейшний түгжээ тайлах код

4.1.Та IH Wallet дээр шинэ хэтэвч үүсгэн хэрэглэх боломжтой. 

4.2.Та IH Wallet крипто хэтэвч үүсгэх үед танд 12 үгийн хослол бүхий нууц үг үүснэ.

4.3. Та өөрийн IH Wallet крипто хэтэвчин дээр танд өгөгдсөн 12 үгийн хослол бүхий нууц үгээр өөр төхөөрөмж дээр сэргээн ашиглах боломжтой.

4.4.Крипто хэтэвчний нууцлалыг хангах зорилгоор 12 үгийн хослол бүхий нууц үгийг таны IH Wallet суулган ашиглаж буй төхөөрөмж дээр шифрлэн хадгалдаг, тиймээс Компани таны нууц үгийг хуулах, бусдад дамжуулах, хадгалах, эсхүл сэргээх боломжгүйг анхаарна уу.

4.5.Хэрэглэгч Та 12 үгийн хослол бүхий нууц үгийг хэвлэн, эсхүл хуулбарлан хадгалсан тохиолдолд түүний нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, эсхүл бусдад дамжуулан хуваалцсаны улмаас таны хэтэвчнээс хийгдсэн аливаа гүйлгээ, шилжүүлэг, хохирол, алдагдлыг Компани хариуцахгүй.

4.6.Хэрэглэгч Та 12 үгийн хослол бүхий нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн крипто хэтэвчинд нэвтрэх боломжгүй болох бөгөөд уг нууц үгийг сэргээх, эсхүл крипто хэтэвчинд байгаа Виртуал хөрөнгийг Хэрэглэгчид нөхөн төлөх, шилжүүлэх үүргийг Компани аливаа байдлаар хүлээхгүй.

4.7.Та IH Wallet крипто хэтэвч үүсгэх үед өөрийн крипто хэтэвчээ хамгаалах үүднээс аппликейшний түгжээг тайлах тусгай зориулалт бүхий 6 оронтой пасс кодыг Та өөрөө зохиох болно. Та энэхүү пасс кодыг сэргээх боломжгүй юм, иймд Компани нь уг пасс кодыг хадгалах, сэргээх үүргийг хүлээхгүй.

Тав. Крипто хэтэвчинд орлого хийх

5.1. IH Wallet крипто хэтэвчинд виртуал хөрөнгө байршуулахдаа ХӨРӨНГӨ хэсэгт байрлах койнуудаас сонгон, хүлээж авах товчлуур дээр дарж гүйлгээний сүлжээ BEP-20, ERC-20 аль болохыг сонгож, хаягийг хуулах, эсхүл QR кодыг уншуулна.

5.2.Крипто хэтэвчинд орлого хийхдээ гүйлгээний сүлжээ, эсхүл крипто хэтэвчний хаягийг буруу хуулсны улмаас Хэрэглэгчид учирсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй.

 

Зургаа. Крипто хэтэвчнээс виртуал хөрөнгийн гүйлгээ хийх

6.1.Хэрэглэгч Таны виртуал хөрөнгө нийтийн блокчейн сүлжээнд хадгалагддаг бөгөөд виртуал хөрөнгийн гүйлгээ нь олон нийтийн блокчэйн сүлжээнд бүртгэгдэж баталгаажуулах шаардлагыг хангасны дараа амжилттай хийгддэг. Иймээс Хэрэглэгч Таны хийсэн гүйлгээг буцаан шилжүүлэх, эсхүл нөхөн олгох зэрэг үйлдлийг Компани хийх боломжгүй болохыг анхаарна уу. 

6.2.Крипто хэтэвчийг ашиглан блокчэйн дээр хийсэн Таны гүйлгээ Ethereum болон Binance Smart Chain Network-аас хамааран цаг алдах, эсхүл хойшилж болзошгүй бөгөөд ийнхүү гүйлгээ хийгдээгүй, хойшилсны улмаас учирсан аливаа хохирол, алдагдлыг Компани хариуцахгүй.

6.3.Хэрэглэгч Та крипто хэтэвчнээс гүйлгээ хийхдээ алдаагүй, үнэн зөв мэдээлэл оруулсан эсэхээ сайтар нягтлах үүрэгтэй бөгөөд гүйлгээний мэдээллийг буруу, эсхүл алдаатай оруулсны улмаас Таны бусдад учруулсан хохирол, эсхүл танд учирсан хохирол, алдагдлыг Компани хариуцахгүй.

6.4.Хэрэглэгч Таны IH Wallet дээр хийсэн крипто валютын гүйлгээг цуцлах, эсхүл гүйлгээний мэдээллийг өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.

6.5. Хэрэглэгч гүйлгээг эхлүүлэхийн өмнө Таны хэтэвчинд, тухайн шилжүүлэх гэж буй токен хангалттай үлдэгдэлтэй байгаа болон gas fee (блокчэйнээс хамаарч Etherium эсвэл BNB) хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх ёстойг шалгана уу. Таны IH Wallet дансанд мөнгө хүрэлцэхгүй, gas fee-г төлөх крипто валютын үлдэгдэл хүрэлцээгүйгээс болж бүтэлгүйтсэн гүйлгээнд бид хариуцлага хүлээхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна.

6.6.Хэрэглэгч Та буруу, эсхүл үүсгэгдээгүй хэтэвч рүү алдаатай гүйлгээ хийсэн нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан гүйлгээний шимтгэлээс чөлөөлөх, эсхүл уг шимтгэлийг Компани нөхөн төлөх үндэслэл болохгүй.

Долоо. Свап хийх

7.1.Свап нь гуравдагч этгээдийн хөгжүүлсэн программ хангамжтай харилцаж, тэдгээрээр дамжуулан явагддаг. Бид эдгээр гуравдагч этгээдийн хөгжүүлсэн программ хангамжийн талаар ямар нэгэн мэдэгдэл, баталгаа, үүний дотор түүний хүртээмж, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар ямарваа нэг баталгаа гаргахгүй. 

7.2.Хэрэглэгч Та Свапыг ашигласнаар гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд свап үйлчилгээ үзүүлэхийн өмнө тэдгээрийн тавьдаг шаардлагыг хангаж байгаа эсэхийг Та нягтлан шалгаж, тавигдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй болохыг анхаарна уу. (IH Wallet-ийг ашиглан Свап үйлдэл хийх үед дэлгэц дээр гарч ирж буй Анхааруулах хэсгийг сайтар уншиж, Гуравдагч этгээдийн санал болгож буй свапын Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцахыг Танд зөвлөж байна.) Ийнхүү гуравдагч этгээд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд Компани нь свап үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.

7.3.Свап үйлчилгээний үед гарсан аливаа эрсдэл, алдагдал, хохирлыг Компани хариуцах, нөхөн төлөх үүрэггүй болно.

Найм. Стейкинг хийх

8.1.Хэрэглэгч Та өөрийн крипто хэтэвчинд байгаа ИхКойн (IHC)-ыг мобайл аппликейшнд санал болгож байгаа хугацаагаар хадгалан Стейкинг (yield farm) хийх замаар хүүгийн өгөөж хүртэх боломжтой. 

8.2.Стейкингийн буюу хадгалалтын хугацаанд Та хадгалуулсан ИхКойноо шилжүүлэх буюу захиран зарцуулах, Стейкингийн хугацааг өөрчлөх, стейкинг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжгүй.

Ес.Хэрэглэгчийн мэдэгдэл болон баталгаа

9.1.Хэрэглэгч нь дараах мэдэгдэл ба баталгааг үүгээр гаргаж байна. Үүнд: 

9.1.1.Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, танилцсан бөгөөд крипто хэтэвчийг ашигласны улмаас үүсэх үр дагавар, эрсдэлийг бүрэн ухамсарлаж байгаа болно;

9.1.2.Хэрэглэгч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай болохыг;

9.1.3.Компани нь Хэрэглэгч Таны виртуал хөрөнгийн үнэ цэнийн талаар аливаа баталгаа өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Арав. Эрсдэл

10.1.Криптографийн талбарт сул тал эсвэл ашиглуулахын эрсдэл 

Криптограф бол хөгжиж буй салбар гэдгийг та хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа болно. Код кракинг (code cracking) эсвэл квант компьютерын хөгжил зэрэг техникийн дэвшил нь криптовалют болон блокчэйн дээрх үйлчилгээнд эрсдэл учруулж болзошгүй бөгөөд энэ нь таны криптограф токен эсвэл эд хөрөнгийг хулгайлах, алдахад хүргэж болзошгүй юм. Иймд Компани нь криптографийн аливаа дэвшлийг бүртгэх, аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг багтаахын тулд үйлчилгээний үндсэн протоколыг шинэчлэхийг зорьж байгаа боловч системийн бүрэн аюулгүй байдлыг хангахгүй эсвэл өөрөөр илэрхийлэх боломжгүй юм. Хэрэглэгч Та үйлчилгээг ашиглаж эхэлснээр энэ төрлийн эрсдэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн юм.

10.2.Виртуал хөрөнгийн хэлбэлзэл 

Аливаа виртуал хөрөнгийн үнэлгээ нь түүний нууцлал, ашигласан технологи, хэрэглээнд нэвтэрсэн байдал, хэт таамаглал болон төсөөллөөс үүдэн өндөр хэлбэлзэлтэй байдгийг Хэрэглэгч Та үүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Цаашилбал, энэхүү технологийг ашиглан хийгддэг гүйлгээний өртөг ямагт өөрчлөгдөж байдаг бөгөөд энэхүү өртгийн өөрчлөлт нь блокчейн сүлжээн дэх аливаа үйл ажиллагааны зардалд шууд нөлөө үзүүлдэг болохыг Хэрэглэгч Та сайтар ойлгож байгаа болно. Иймээс Компани нь гүйлгээний зардлын болон виртуал хөрөнгийн үнэ цэнийн өөрчлөлтийн талаар аливаа баталгаа гаргахгүй, цаашилбал, аливаа үүрэг хүлээхгүй болно.

10.3.Аппликейшний нууцлал

Зарим аппликейшн нь санаатайгаар, хууль бус сэдэлтэйгээр Таны хувийн мэдээллийг авах зорилготой зохиогдсон байж болох бөгөөд энэ тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй болно. Иймд энэхүү төрлийн аппликейшнийг ашигласан эсвэл түүнд хандсанаар хэтэвчний нууцлалыг алдсан тохиолдолд Танд болон бусдад учирсан хохирлыг Компани хариуцахгүй болно.

10.4.Холбоосууд

Крипто хэтэвч нь Хэрэглэгчийн ашиглаж байгаа үйлчилгээний онцлогоос хамааран бусад вэб хуудас, сайт, вэб хөтөчтэй холбогдож болзошгүй. Крипто хэтэвч нь ийм сайтуудыг хянах эрхгүй тул ийм гаднын сайтуудын хэвийн ажиллагаатай холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй, мөн дээрх аливаа контент, зар сурталчилгаа, бүтээгдэхүүн болон бусад материалыг дэмжихгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Цаашид Компани нь дээрх контент, бараа, үйлчилгээг ашиглах, ашиглахтай холбоотой учирсан эсвэл учирсан гэж таамагласан аливаа хохирол, алдагдлыг шууд болон шууд бусаар хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна.

 

Арван нэг. Хариуцлагын хязгаарлалт

11.1.Компани нь эдгээр зүйлсийг хянах эрхгүй, ямар нэгэн арга хэмжээ авах үүрэггүй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байна:

11.1.1.Виртуал хөрөнгө боловсруулах явцад гарсан алдаа, тасалдал, үйлчилгээг ашиглах явцад гарч болзошгүй саатал;

11.1.2.Техник хангамж, програм хангамж, интернет холболт доголдох эрсдэл;

11.1.3.Крипто хэтэвчний үндсэн програм хангамжид хортой программ хангамжийг нэвтрүүлсэн, эсхүл илрүүлэх эрсдэл;

11.1.4.Гуравдагч этгээдийн хортой программ хангамж крипто хэтэвчинд зөвшөөрөлгүй нэвтэрснээр таны хэтэвчний хаяг, хувийн түлхүүр, санах ойн хэллэг зэрэг, гэх мэт, таны Крипто хэтэвчинд хадгалагдсан мэдээллийг олж авах, устгах эрсдэл; болон

11.1.5.Ethereum болон Binance Smart Chain сүлжээнүүд дэх илрээгүй эрсдэл, урьдчилан тооцоолоогүй өөрчлөлттэй холбоотой эрсдэл;

11.2.Гуравдагч этгээдийн үйлчилгээний чанар стандартад Компани хяналт тавих боломжгүй бөгөөд уг үйлчилгээний улмаас учирсан аливаа хохирлыг бид хариуцахгүй болно.

11.3.Хэрэглэгч Та Компанийг дор дурдсан болон түүнтэй ижил төстэй аливаа эрсдэл, алдагдал, хохирол, нэхэмжлэлтэй холбоотой бүх хариуцлагаас чөлөөлнө:

11.2.1.Мартагдсан нууц үг, буруу хийгдсэн гүйлгээ, крипто хэтэвчний хаяг буруу бичсэн зэрэг хэрэглэгчийн алдаа;

11.2.2.Серверийн доголдол буюу программ хангамжийн саатал;

11.2.3.Крипто хэтэвч болон мобайл аппликейшнд зөвшөөрөлгүй нэвтэрсэнтэй холбоотой эрсдэл;

11.2.4.Крипто хэтэвч болон мобайл аппликейшнны кодчиллын алдаа;

11.2.5.Крипто хэтэвч болон мобайл аппликейшны эсрэг вирус ашиглах, фишинг, болон бусад халдлагыг оролцуулан гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа.

11.4.Манай үйлчилгээнд орсон эсвэл үйлчилгээнд нэвтэрсэн гуравдагч этгээдийн контентын талаар бид ямарваа нэг баталгаа өгөхгүй болно. Ийм контенттой холбоотой бусад нөхцөл, баталгаа нь зөвхөн та болон эдгээр байгууллага болон/эсвэл хувь хүмүүсийн хооронд хүчин төгөлдөр байна.

11.5.ХЭРЭГЛЭГЧ ТА ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН БОЛОН УГ ГЭРЭЭНИЙ БУСАД ХЭСЭГТ ТУСГАЙЛАН ЗААСАН АСУУДЛААР КОМПАНИАС ХОХИРОЛ, АЛДАГДАЛ, ОЛОХ ЁСТОЙ БАЙСАН ОРЛОГО, НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ ЭРХГҮЙ, ЭДГЭЭР АСУУДЛААР КОМПАНИЙН ЭСРЭГ АЛИВАА НЭХЭМЖЛЭЛ, ШААРДЛАГА ГАРГАХГҮЙ БОЛОХОО ҮҮГЭЭР БАТАЛЖ БАЙНА.

Арван хоёр. Давагдашгүй хүчин зүйл

12.1.Компани нь өөрийн хяналтаас гадуурх аливаа үйл явдал, үүний дотор иргэний болон цэргийн эрх баригчдын үйлдэл, терроризм, иргэний үймээн самуун, дайн, ажил хаялт болон бусад хөдөлмөрийн маргаан, гал түймэр, бусад сүйрэл, бусад аливаа үзэгдлийн улмаас үүссэн аливаа техникийн саатал, гүйцэтгэлийн доголдол, үйлчилгээний тасалдалд хариуцлага хүлээхгүй.

Арван гурав. Оюуны өмч

13.1.IH Wallet-ийн эх код нь Компанийн өмч мөн.

Арван дөрөв. Хэрэглэх хууль болон маргаан шийдвэрлэх

14.1.Хэрэглэгч нь IH Wallet аппликейшн ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. 

14.2.Хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.

14.3.Компани нь аливаа улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эрхтэй болохыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа болно.

14.4.Компани болон Хэрэглэгчийн хооронд үүссэн аливаа маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Арван тав. Асуулт ба сэтгэгдэл

15.1.Бид санал хүсэлт, асуулт, санаа зовоосон асуудал, санал хүсэлтийг хүлээж авна. Манай www.ihcoin.io/contact-us/ хаягаар бидэнтэй холбогдож болно.